Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх яг одоо "Бэрэн" группийн чанаргүй зээлийг хэлэлцэж байна. Тус компани Хөгжлийн банкнаас авсан эхний зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй байх үед банкны удирдлагууд буюу ТУЗ дахин зээл олгосон байдаг.
Тэгвэл "Бэрэн" групп Хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээнд заасан зориулалт арматурын үйлдвэр барихаар байв. Тус компани банкны зээлийн бодлогыг хангаагүй буюу нийт 213 тэрбум төгрөгийн зээл авч, одоо 19 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч н.Оргил оролцлоо.