Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээг хүргэж байна.
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ БАЙР
08:00 цагт: МҮЭ-ийн холбооноос үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан цуглаан зохион байгуулна. Утас: 99149240 /МҮЭ-ийн холбооны байрны гадна талд/
ТӨРИЙН ОРДОН
08:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганг чуулна.
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
09:00 цагт: "Экспортлогч ЖДҮ ба Оюуны өмч" хэлэлцүүлэг болно. Утас: 88081803
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
09:30 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Монголын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоотой хамтран дэлхийн оюуны өмчийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сэдэвт оюуны өмчийн сургалт зохион байгуулна. Утас: 99717977
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” гэсэн сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл өгнө.
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв хамтран "Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал ба түүний илэрхийллийн ай: Нөхцөл байдал туршлага, гарц шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98111378, 450480
МИШЭЭЛ ЭКСПО
12:00 цагт: “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 91000200
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
13:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран зохион байгуулсан "Эх түүх-Дархан хил" түүхийн улсын 25 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 90088881.