Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ 2020: Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар “ТЭТГЭВЭР“-тээ гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд


УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гарч байна.

Тус дүнгээр энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас 20-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвшигч Ц.Нямдорж, 26-р тойрог буюу Баянгол тойрогт нэр дэвшигч Д.Лүндээжанцан нар өвдөг шороодлоо.

Д.Нямдорж нь УИХ-д 1992 оноос хойш 7 удаа, Д.Лүндээжанцан нь 8 удаа сонгогдож байсан эрхмүүд юм. 

Д.Нямдоржийн нэр дэвшсэн 20-р тойрогт Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Та бидний эвслээс нэр дэвшигч С.Ганбаатар нар гишүүнээр суух магадлалтай байна. Харин Д.Лүндээжанцангийн нэр дэвшсэн 26-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар дийлэнх саналыг авчээ. 

Энэ удаагийн сонгуульд МАН 62, АН 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, Бие даагч 1 суудал аваад байна. 

СХД-т  П.Анужин, Н.Учрал, Д.Сумъяабазар нар сонгогдлоо
СХД-т П.Анужин, Н.Учрал, Д.Сумъяабазар нар сонгогдлоо
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.