Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Иргэн Б.Билгүүнийг ЦЕГ-ын даргын гомдлоор бус гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээсэн тул тайлбар авах гэж дуудсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Иргэн Б.Билгүүн цахим сүлжээндээ "ЦЕГ-ын дарга Ж.Болдтой холбоотой мэдээллийг цахим сүлжээнд байрлуулсан. Гэвч ЦЕГ-ын дарга гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт татагдсан" хэмээн мэдээлээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад "ЦЕГ-ын дарга Ж.Болд ямар нэгэн гомдол гаргаагүй. Иргэн Б.Билгүүн нь хууль сахиулах байгууллагуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цахим орчинд түгээсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тайлбар авах гэж дуудсан. Гэвч удаа дараа мэдэгдэл хуудас өгсөн ч огт ирээгүй байна.

Одоо ч буруу ташаа мэдээлэл цахим орчинд хүргэсээр байна. Худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлагатай байдаг" гэлээ.

УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.