ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 249 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, Замын-Үүдээр орж ирсэн ачаа тээврийн 173 жолоочийн шинжилгээг PCR-аар хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр мөн маш сайн мэдээтэй. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тэднийг насаар нь авч үзвэл 19-35 насны 7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 хүн байна. Тэдний 5 нь ОХУ-ын цэргийн сургуульд сурч байсан оюутнууд юм. Хоногийн хувьд 28-41 хоног эмчлэгдээд гарч байна." гэлээ.