Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Лу.Гантөмөр даргатай АН дотоод зөрчил маргаанаа даван туулж, нэгдэн ажиллахаар болсонд баяр хүргэе

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

АН-ын дарга Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийж, нэгдэж буйгаа албан ёсоор зарласан. Улмаар С.Эрдэнэ өөрт байгаа АН-ын албан ёсны тамгыг АН-ын шинэ дарга Л.Гантөмөрт гардуулан өгсөн юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Л.Гантөмөр даргатай Ардчилсан нам сүүлийн жилүүд дэх дотоод зөрчил маргаанаа даван туулж, нэгдэн ажиллахаар болсонд баяр хүргэе. Хүчтэй сөрөг хүчний оролцоо парламентын засаглалын амин сүнс билээ. Улс төрийн намууд бодлогын институт болж төлөвших нь парламентын засаглалын үндэс суурийг улам бэхжүүлнэ.

Улс орныхоо хөгжлийн төлөө бодлогоор өрсөлдөж, шийдлээ уралдуулцгаая" хэмээжээ.

Б.Хурц: Ц.Нямдорж гэх тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд л....
Б.Хурц: Ц.Нямдорж гэх тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд л....
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.