Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурц: Ц.Нямдорж гэх тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд л....

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан шүүхээс ял сонсож байсан ТЕГ-ын дарга Б.Хурц дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг намайг ТЕГ-ын даргаар томилогдохоос өмнө шалгагдаж байсан. Хэрэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хяналт тавин ажиллаж байсан. Намайг ажлаа авсны дараа шилжиж ирсэн.

Намайг тэднийг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл би энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа тавьж байсан ч гаргаж өгөөгүй. Уг нь нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гэнэт гарч ирээд "Энэ бол улстөрийн хэрэг байсан" гэж мэдэгдэж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Гэнэт ардчилал, хүний эрх яриад гарч ирдэг. Гэтэл үнэндээ түүний үед ямар олон хүн эрүү шүүлтэд орж байлаа. Эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан хүн шүү дээ" гэсэн юм.

SOCIALPOP: “Эрдэнэ, Гантөмөр хоёрынхоо хошуун дээрээс дахин дахин озмоор санагдаж байна”
SOCIALPOP: “Эрдэнэ, Гантөмөр хоёрынхоо хошуун дээрээс дахин дахин озмоор санагдаж байна”
 
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй