Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан “Шинэ нам”-ын дарга Ж.Батзандан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж явах үеэрээ дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр "С.Зориг бол ганцхан ардчилсан намын удирдагч биш хүний эрхийн удирдагч гэж үздэг. Энэ цаг үед Монголын ардчилсан хүчнүүд хамтарч, ойлголцож байгааг сайхан зүйл болж байна гэж үзэж байна. Шинэ нам зориг агсны хэрэг дээр сүүлийн дөрвөн жил анхаарал хандуулж ажилласан" хэмээв.
Үргэлжлүүлэн түүний нэр холбогдоод буй хэрэгтэй холбоотойгоор сэтгүүчлийн асуултад "Батзандан ялах болно. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж Батзандан ял авсан. Батзанданг холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Би МАНАН мафийг байхгүй болгох гэсэн ганцхан гэмт хэрэг үйлдсэн. Батзандантай хамт тэмцэж буй иргэдэд хэлэхэд бид ялах болно. Миний хэрэг цагадаах болно" гэв.