Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. Тэгвэл эл хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах бөгөөд шинээр ажлын хэсэг байгуулж байгаа талаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Ингэхдээ мөрдөн шалгах тус ажлын хэсгийг ЭЦА-ны дарга хурандаа Т.Сүхболд удирдах аж.