Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурганы улмаас Ховд аймагт өнөөдөр сургууль, цэцэрлэг амарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

УЦУОШГ болон ОБЕГ-аас баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болох талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл үүний улмаас өнөөдөр Ховд аймагт сургууль, цэцэрлэгүүд амрахаар болжээ.

Тодруулбал, Тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр "Шуурхай штаб" хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийн үр дүнд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, эрүүл мэнд, эрчим хүч, дулааны станц, мал эмнэлэг, хэв журам сахиулах мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай шийдвэр гаргасан байна.

Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.