Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ил задгай үнс асгасны улмаас гал алдаж, түймэр гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгуудаар хуурайшилт их байгаагаас гал түймрийн дуудлага мэдээлэл ихээр бүртгэгдэж болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж буй. Тухайлбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 18 минутад Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлааг, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраасан байна.

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшуулж байна
Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшуулж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.