Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн найзынхаа компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

Л.Гансүх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа нутгийн найз гэх Г-ийн эхнэрийн компанид давуу байдал бий болгож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 6233.04 м2, 97473.6 м2 талбай бүхий газрыг ашиглах зөвшөөрөл олгожээ.

Тодруулбал, “Инэл”, “Твин хаус” ХХК-нд ашиглах зөвшөөрөл олгосон аж. Энэ нь албан тушаалаа ашиглаж, тус газруудыг нутгийн найзынхаа эхнэрийн компанид олгоход нөлөөлсөн хэмээн буруутгагдсан байна.

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт сэдвээр сургалт боллоо
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт сэдвээр сургалт боллоо
 
Ричард Буанган: “Энхийн зөвлөл“-д нэгдсэн Монгол Улсад талархал илэрхийлье
Ричард Буанган: “Энхийн зөвлөл“-д нэгдсэн Монгол Улсад талархал илэрхийлье
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.