Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт сэдвээр сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Улаанбурхан өвчний үеийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр анхаарах асуудлууд” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа.

Өнгөрсөн онд дэлхийн 182 улс оронд улаанбурхан өвчний 172 084 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд он гарсаар эхний гурван сарын байдлаар улаанбурхан өвчний 22 510 тохиолдол дэлхийн 103 оронд бүртгэгдсэнээс Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, БНХАУ, ОХУ зэрэг 100 гаруй улсад дэгдэлт хэлбэрээр гарч байна.
Дэлхийн олон оронд гарч, зарим улсад дэгдэлт хэлбэрээр олон хүнийг өвчлүүлээд байгаа улаанбурхан өвчний тохиолдол манайхтай хил залгаа БНХАУ, ОХУ-д бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэлтийг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний мэдээллийг түгээх зорилгоор энэ удаагийн цахим сургалтыг зохион байгуулсан юм.

Цахим сургалтаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанаас дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчний оношилгоо, эмчилгээнд анхаарах асуудлаар эмнэлзүйн хичээл зааж тодорхой мэдээллүүдийг өглөө.
Түүнчлэн уг сургалтаар дамжуулан Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дархлаажуулалтыг зохион байгуулалтыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийн оношилгоо, эмчилгээний мэдлэгийг сайжруулах, хэвтэн эмчлэх ор дэлгэх төлөвлөлт, судалгааг гаргах үүрэг чиглэл өгөв.

Д.Тогтохсүрэн: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буйтай холбогдуулан ажлын хэсэг гараад ажиллаж байна
Д.Тогтохсүрэн: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буйтай холбогдуулан ажлын хэсэг гараад ажиллаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.