Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа гэж бодтол муу байх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нутгийн зам”-тай холбоотой ажлын хэрэгжилт тааруу байна. ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тайлбар авъя" гэв.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 2023 оны төлөвлөгөөг ярьж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажлыг яаж үнэлж дүгнэснийг би ойлгохгүй байна.

Зам тээврийн салбар 2023 онд өндөр өсөлттэй гарсан. Монгол Улсын эдийн засаг 7 хувь өссөн байхад зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбар 30 гаруй хувийн өсөлттэй байсан. Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа, үнэлгээ сайн гарсан гэж бодоод байтал муу байх юм.

2009-2023 он хүртэлх 15 жилийн хугацаанд МИАТ компани орон нутагт нислэггүй байсан бол нисдэг болсон. 2022 онд гуравхан аймагт онгоц нисдэг байсныг найман аймаг болгож, нэмэгдүүлсэн. Тийзний үнэ баруун аймгуудад 1,7-1,8 сая төгрөг байсныг 800 мянгаас 900 мянга болгож буулгасан. Энэ үр дүн биш юм уу" гэх хариу тайлбарыг өглөө.

Д.Ганбат: Малчид цас, зудтай зүдэрч байхад байгууллагын дарга, цэргийн асуудал хэлэлцмээргүй байна
Д.Ганбат: Малчид цас, зудтай зүдэрч байхад байгууллагын дарга, цэргийн асуудал хэлэлцмээргүй байна
 
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.