Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Иргэд 1990-ээд онд сумын эмнэлэгт 7 хоног хэвтэхэд шээснээс нь витамин, антибиотик “хангинадаг“ байсныг хэлдэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголын дүгнэлтийг сонсож буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Орон нутгийн иргэд "Тэтгэврийн мөнгө эм авахад хүрэхгүй байна" гэдгийг хэлж байгаа. 1990-ээд оны үед сумын эмнэлэгт долоо хоног хэвтэхэд, шээснээс нь витамин, антибиотик "хангинадаг" байсныг хэлдэг. Гэвч одоо тийм юм алга" гэв.

Мөн тэрбээр "Ер нь сонсголууд агуулга гэхээс илүү хэлбэр тал руугаа орчихлоо. Хэн нэгэн рүү чиглэдэг, баахан хамаарал гаргадаг. Тэгвэл энэ ЭМЯ-ныханы 65-75 хувь нь эмийн сан, компаниудтай хамааралтай юм бол бүгд л эмийн наймаачид юм байна шүү дээ" гэлээ.

Татварын Ерөнхий газар мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ
Татварын Ерөнхий газар мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.