Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шүүхийн мэтгэлцээний тэмцээний шүүгчээр ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 08-15-ны өдрүүдэд болж байна.

Олон улсын хуулийн оюутнуудын холбоо, Олон улсын баарын холбоо болон АНУ-ын баарын холбоотой хамтран зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа шүүгчээр оролцож байгаа юм. Тэрээр 2011 оноос тус тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай. Энэ жил дэлхийн 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургууль оролцож байгаагийн дотор Монголын баг анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.

Филип Жессапын нэрэмжит энэхүү тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнийг дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг “White case” хэмээх олон улсын хуулийн фирм санхүүжүүлдэг бөгөөд анх НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филип Жессап 1960 онд санаачлан зохион байгуулсан түүхтэй.

Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжсөн юм. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна.

ОБЕГ: Сүхбаатар гарсан түймрийг хяналтдаа авч, тархалтыг зогсоолоо
ОБЕГ: Сүхбаатар гарсан түймрийг хяналтдаа авч, тархалтыг зогсоолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.