Авлигатай тэмцэх ажлын хүрээнд Засгийн газраас 5Ш ажиллагааг зохион байгуулж буй. Тэгвэл Шил ажиллагааны талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөдөө аж ахуйг дэмжих санд нийт 10325 зээлдэгчийн мэдээлэл байна. 6092 ААН, төрийн байгууллага, ТББ болон иргэний 52.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Уг мэдээллийг өнөөдөр shilen.gov.mn сайтад байршуулж байна. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногтоо багтаан ил болгоно. Энэ бол үе үеийн сайд дарга нарын үед олгогдсон зээлүүд.
Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг байршуулсан" гэлээ.