Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар УОК, ОБЕГ-аас нэмэлт хүч илгээхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн бямба газарт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэр өнөөдрийн байдлаар бүрэн унтраагүй, Дорнод аймгийн нутагт хүрээд байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ. Тиймээс Улсын онцгой комисс болон ОБЕГ-аас нэмэлт хүч илгээхээр болжээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газарт түймэр гарсан гэх дуудлагыг 4 дүгээр сарын 8-ны 02 цагт аймгийн ОБГ хүлээн авчээ. Улмаар тус сумын болоод аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах бүлэг түймрийг унтраахаар ажилласан ч салхи ихтэй байсан учир унтрааж чадаагүй байна. Түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт хүрч одоо ч бүрэн унтраагүй байгаа. Түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд давхар ажиллаж байгаа бөгөөд одоогоор эд хөрөнгө, хүн мал өртсөн гэх мэдээлэл байхгүй гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Анхбаяр хэллээ.

Сүхбаатар аймаг хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй бүс нутаг. Хуурайшилтын оргил улиралд иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар дагаж хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

ШУУД: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 52 тэрбум төгрөг ТӨЛӨГДӨӨГҮЙ байна
ШУУД: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 52 тэрбум төгрөг ТӨЛӨГДӨӨГҮЙ байна
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.