Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явган хүний зам, автобусны буудал зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ үеэр ТҮЦ-ний асуудлын талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

Тодруулбал, Явган хүний зам, автобусны буудал, ногоон байгууламж, замын трасс дээр байрлуулсан, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна.

Харин НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хотын дарга иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй, хууль зөрчихгүй бол Улаанбаатар хотод бизнесийг дэмжиж ажиллахаа зарлаад хоёр дахь жилдээ болж байна. Авлига, хүнд суртал үүсгэдэг 74 төрлийн үйлчилгээний зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтыг хүчингүй болгож, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг чөлөөтэй болгосон" гэв.

Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын Бүртгэлийн гэрчилгээ гарчээ
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын Бүртгэлийн гэрчилгээ гарчээ
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөдөлмөрийн баатар ахмадуудтай уулзаж, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөдөлмөрийн баатар ахмадуудтай уулзаж, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.