Өнгөрөгч хоёрдугаар сард Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргад Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн билээ. Тэгвэл түүнийг намын даргаар баталсан Улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.
Ташрад дурдахад, намын даргын асуудал шийдэгдсэн боловч тамганы асуудал бүрэн нэг талдаа гараагүй байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр С.Эрдэнэд байгаа АН-ын тамгыг хүчингүй болгуулахаар УДШ-д хандсан боловч УДШ тухайн тамга С.Эрдэнэд бус АН-д олгосон тамга тул маргах эрхгүй хэмээн үзсэн байдаг.