Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа байгаа. Тэгвэл “Хотоо угаая” аяны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 315 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, эвдрэлтэй тоглоомд засвар үйлчилгэг хийжээ.
Өнгөрсөн хугацаанд 925 автобусанд давхардсан тоогоор 5112 удаагийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийгээд байна. Мөн автобусны 242 буудалд хөөстэй угаалга, 425 мэдээллийн самбар, 9900 метр урт хайс хашлага болон хотын хэмжээний бүх хөшөө дурсгалыг угааж цэвэрлэсэн аж. Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм.