Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Pepsi” “Алтан цом”: Булганы тав Баянхонгорын тавыг “хөлөглөж сансарт нислээ“

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авсан юм. Одоогоор Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж байна. Тус хоёр багийн барилдааныг бөх сонирхогчид амьсгаа даран хүлээж байна гэхэд хилстэхгүй.

Барилдаан эхлэхийн өмнө Баянхонгор аймгийн дэмжигчид сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нутгийн /Булган/ бөхчүүдийг сансарт нь нисгээд өг хэмээн бичиж байв. Гэтэл эсэргээрээ Булганы бөхчүүд олон даваа авч Баянхонгорын бөхүүдийг "хөлөглөж сансарт" нисэв.

Гэхдээ Баянхонгор аймгийн харьяат улсын начин Э.Батмагнай дөрвөн даваа авч хариуг нь чамгүй барьсан билээ. Тодруулбал хоёдугаар тойрогт улсын начин Д.Амарсайхан начны гаршсэн мэхийг өөрт нь хийж "зарамдсан" билээ.

Авсан даваа:

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан билээ

Харин Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/өсөх идэр начин Н.Эрдэнэхүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/, улсын начин Э.Батмагнай /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/ нийт 6 даваа авсан юм.

Х.Болорчулуун: “Гацуурт” ХХК сангуудад ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин ч Монголын газар тариалан эрсдэлтэй үед “Гацуурт” шиг компаниудад баярлах ёстой
Х.Болорчулуун: “Гацуурт” ХХК сангуудад ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин ч Монголын газар тариалан эрсдэлтэй үед “Гацуурт” шиг компаниудад баярлах ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд