Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: “Гацуурт” ХХК сангуудад ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин ч Монголын газар тариалан эрсдэлтэй үед “Гацуурт” шиг компаниудад баярлах ёстой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 6 секунд

Эдийн засаг хөгжлийн сайд Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар чуулганы танхимд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг Тариаланг дэмжих сангаас 230 тэрбум төгрөгийн 50 хувийг нь төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан ч зээлээ төлөөгүй гэх мэдээллийг олон нийтэд өгсөн байдаг.

Үүнтэй холбогдуулан “Гацуурт” компаниас дээрх гишүүдийн ярьсан зүйл нь ор үндэслэлгүй, өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд бусад иргэн, аж ахуйн нэгжийн адил Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас нийтдээ 15 орчим тэрбум төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй зээл авсан, уг авсан зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан төлж дууссан бөгөөд нэр бүхий Улсын Их Хурлын гишүүний удаа дараагийн гүтгэлэгт дурдсан шиг 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн талыг авсан, авсан зээлээ төлөхгүй байгаа асуудал огт байхгүй” гэсэн юм.

Мөн Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Гацуурт” компани сангуудад ямар нэг өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин Гацуурт компани нь техник технологоороо Монголд анхдагч. Монголын газар тариалан эрсдэлтэй үед хүнс үйлдвэрлэж, тариа ногоо тариалж байна. Тэгэхээр үүний төлөө мэргэжилтэй, сэтгэлтэй хүмүүс л одоо хүнс үйлдвэрлэж, тариа ногоо ургуулахын төлөө ажиллаж байна. Тиймээс Гацуурт шиг компаниудад Монголын ард түмэн баярлах ёстой" гэж мэдэгдлээ.

Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд 15 жилийн хорих яв оноов
Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд 15 жилийн хорих яв оноов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.