Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Чадварлаг багш хамгийн сайн цалин авдаг тогтолцоо руу явах цаг болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Боловсролын салбарын багш, ажилтнууд цалин хөлс нэмэхийг шаардаж өнөөдөр Сүхбаатарын талбайд жагссан билээ. Жагсагчдын хэлж буйгаар багш нарын цалин, урамшуулал харилцан адилгүй байгаа бөгөөд суурь цалин 580 мянган төгрөг байгаа нь амьжиргаанд хүрэлцэхгүй байна хэмээн илэрхийлсэн юм.

Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарт олгодог үр дүнгийн урамшуулал нийт багш нарын 60 хувьд олгогддоггүй хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудалд тайлбар өглөө. Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбарын цалин 30 хувь нэмэгдээд байхад бусад салбарынхан энэ талаар юм ярихгүй байхад багш нар цалингаа дахин нэмүүлэх гэдэг нь буруу ойлголт юм. Засгийн газар, БШУЯ, Үйлдвэрчний эвлэл харилцан гурваг талт гэрээ хийсэн, яамны зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн. Багш багадаа 1 сая 5000 төгрөг, дээд тал нь 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл чадварлаг багш хамгийн сайн цалин авдаг байх тогтолцоо руу явах цаг болсон. Тиймээс багш нар илүү цалин авахад тэмүүлэх ёстой" хэмээжээ.

Ташрамд мэдээлэхэд, багш нарын үндсэн цалин, ажилласан жил, зэргээс хамаарч олгодог үр дүнгийн урамшуулал, нэмэгдлийн талаарх судалгааг дараах байдлаар харуулжээ. Тодруулбал,

  • 1,00,5000₮ цалинтай цэцэрлэгийн багш 822, сургуулийн багш 2861
  • 1,00,5000₮-1,250,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 565, сургуулийнх 4663
  • 1,250,000₮-1,500,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 1274, сургуулийнх 8365
  • 1,500,000₮-1,750,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 2163, сургуулийнх 8190
  • 1,750,000₮-2,000,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 1558, сургуулийх 5214
  • 2,000,000₮-өөс дээш цалинтай цэцэрлэгийн багш 2416, сургуулийн багш 5140 байдаг байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.