Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” хамтлагийн тоглолт хойшлогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд


"The Hu" хамтлагийн зургаадугаар сарын 23-нд МҮОНТВ-ээр шууд дамжуулах хандивын тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. 

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр бэлтгэлээ хангаж байсан юм. Гэвч уг тоглолтыг зарим улс төрийн хүчин өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэсэн зохисгүй үйлдэл гаргаж байгаа учир "The Hu" хамтлаг болон зохион байгуулагчдын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан билээ. 

Энэ талаар тус хамтлагийн продюссер Ц.Дашдондог “Хамтлагийн тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна. Гэхдээ цуцлагдаагүй” гэв. 

ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн баян 10 хүн (2020)
ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн баян 10 хүн (2020)
 
ХҮН намын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна
ХҮН намын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц