Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр нар Төрийн ордны гамшгаас хамгаалах болон гал түймрийн байцаагч нартай хамтран явуулсан юм.
“Их тэнгэр” цогцолбор харшууд, “Ерөнхийлөгчийн өргөө”, Засгийн газрын II /А-Е корпус/, III, IV, V, VI, IX, XI, XII, XIII, XIV байруудад байрлах БХБЯ, МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, СЕХ, ШӨХТГ, Сангийн яам, НХЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЭХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний Дата төв зэрэг байгууллагуудын барилга байгууламжийг шалгалтад хамруулж, 78 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна