Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Н.Удаанжаргалыг авч ирэхээр хөөцөлдөж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар шалгах явцад тэрбээр эх орноосоо явсан байдаг. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш, "Шувуу" ажиллагааны хүрээнд Н.Удаанжаргалыг авч ирэх эсэх талаар АТГ-ын дарга З.Дашдаваагаас тодруулахад "Бид хөөцөлдөж байгаа" гэлээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ-д очсон байдаг.

Сануулахад, Шувуу ажиллагааны хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Филиппинээс эх оронд нь авч ирэн, баривчлах тогтоолыг танилцуулсан юм. Түүнийг авлигын хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.

Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ