Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Т.Бадамжунай Монгол руу явах хүсэлтэй, албадан гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газраас зохион байгуулж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Сөүл-Инчеоны онгоцоор авч ирлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр илиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Үүний хүрээнд Т.Бадамжунайгийн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах шийдвэр гарсан талаар танилцуулсан. Улмаар түүнийг шилжүүлэн авах талаар албан бичгээ гардуулсан. Үүний дараагаар тус улсын Хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Саатуулах процесс нийт 10 гаруй цаг үргэлжилсэн. Бид хүсэлт тавьсан. Иргэн Т.Бадамжунай өөрийн хүсэлтээр албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

ФОТО: Т.Бадамжунайг эх оронд нь авч ирлээ
ФОТО: Т.Бадамжунайг эх оронд нь авч ирлээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа