Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРГИЙН МӨРӨӨР: Булганд хүний амь хөнөөж, тээшиндээ хийж явсан этгээдүүд дахин хүний амь хөнөөх гээд авч явахад нь цагдаагийнхан СААТУУЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 31 секунд

Өчигдөр /2023.04.04/ Булган аймагт автомашины тээшнээс хүлээтэй хүний цогцос олдсон онц ноцтой гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг бид өмнө нь дамжуулсан. Хэргийг тодруулбал, Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс 62 настай “Г” нь автомашины тээш хэсгээс хүлээтэй, амандаа алчуур чихүүлж, амиа алдсан байдалтай олдсон талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас асуухад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлж байгаа” хэмээсэн юм.

Тэгвэл бид уг хэргийн мөрөөр мэдээлэл цуглуулж, сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Гэмт этгээдүүд "Адууны эрэлд явъя" хэмээн авч яваад амийг нь бүрэлгэжээ

Амиа алдсан 62 настай Г- нь Эрдэнэтэд амьдардаг бөгөөд тухайн өдөр таксинд явахаар гэрээсээ гарчээ. Улмаар таксинд явж байтал 26 настай Д, 31 настай А, Б нар “Адууны эрэлд явах гэсэн юм. Таксины мөнгийг нь өгье. Үйлчлээд өгөөч" хэмээн авч явсан байна. Ингээд Булган аймгийн Орхон сумын зүг явж байхдаа жолооч “Г”-г зодож, автомашиных нь багажид чихжээ. Цаашлаад малчин айлын гадна очих үеэр амь хохирогч тусламж хүсэн орилоход түүнийг зодож ухаан алдуулан, улмаар тээшинд нь цоожилж орхиод явсан аж.

Гэмт этгээдүүд нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан талаар эх сурвалж мэдээлж байна.

“Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаж дараагийн хүнээ хөнөөх гэж байхад нь илрүүлжээ”

Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага цаг алдалгүй бариагүй бол тэд ахин нэг хүний аминд хүрч болзошгүй байсан аж.

Тодруулбал, гэмт этгээдүүд хэрэг явдал гарснаас хойш Эрдэнэтэд буудалд очиж хоногложээ. Улмаар таксины жолооч “Б” гэгчтэй замд явахаар тохиролцож, нэгнийхээ буюу 31 настай “Б”-ийн гэрт очихоор Булган аймгийн Бугат сумын зүгт явсан байна. Ингэхдээ жолоочтой маргалдаж, түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн ар гэрээс нь 200.000 төгрөгийг хохирогчийн дансаар шилжүүлэн авчээ. Улмаар мөн л таксины жолооч “Б”-гийн гар, хөлийг нь хүлж тээврийн хэрэгслийн тээшинд хийн, Архангай аймгийн Өлзийт сумыг зориод буцах замд нь азаар цагдаагийн алба хаагчид саатуулан баривчилсан аж.

Мөн тухайн этгээдүүд биеэ хамгаалах чадвар сул иргэдийг өөрсдийн гол байгаа болгон сонгож авдаг байсан байж болзошгүй гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан юм.

Хэрэв тухайн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй саатуулаагүй бол хохирогчдын тоо хэд хүрэх байсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч хэрэгтнүүдийг одоогоор олж саатуулсан байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Парисын гудамжны явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулгажээ
Парисын гудамжны явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулгажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.