Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэлж өнөөдөр үргэлжлэхээр болсон.
Өчигдрийн шүүх хурлаар Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс түүнд холбогдох хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан юм. Харин Д.Мөнх-Эрдэнэ хэргийн материалтайгаа танилцаагүй учраас цагдан хорих арга хэмжээг цуцалж өгөх саналыг мөн хүргүүлсэн.
Ташрамд сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг юм.