Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “ЗАЛУУ ХОТ СУДЛААЧ“ хөтөлбөрийг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

"Гэр өргөө" ТББ, Улаанбаатар хотын музей хамтран "Залуу хот судлаач" хөтөлбөрийг зарлалаа. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрыг залууст бүтээлч аргаар таниулах зорилготой юм. 

Тав хоногийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөрт хамрагдсанаар Гэрүдэгийн бэлтгэсэн онцгой хөтөлбөрүүдэд оролцож нийслэлийн талаар мэдлэгээ тэлэх боломжтой. 

Хөтөлбөрийн туршид:

  • Түүх, соёлын дурсгалт газруудаар тойрон аялал хийх
  • Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай сонирхолтой яриа өрнүүлэх
  • Дурсгалт барилгуудын макет загварыг биет (өрдөг тоглоом) болон дижитал хэлбэрээр дуурайлган барих
  • Хийсэн бүтээлээ ашиглан залууст мэдлэг түгээх зэрэг сонирхолтой зүйлсийг туршиж үзнэ. Мөн өрдөг тоглоомон макетыг Улаанбаатар хотын музейд байршуулж, дурсгалтын газрын үнэ цэнийг нийгэмд ойлгуулах зорилготой кампанит ажил зохион байгуулна.

Kоронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу хөтөлбөрт цөөн оролцогчдыг өрсөлдөөнт шалгаруулалтаар сонгоно.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:00 цагт газардана
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:00 цагт газардана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга