Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт, С.Бямбацогт, Д.Ганболд нарыг цагдан хорихоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд


С.Баярцогт, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт  холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 9:00 цагт болж өндөрлөлөө.

Уг хурлаар барьцаа хөрөнгө байршуулаагүй гэдэг шалтгаанаар  Б.Бямбасайхан, С.Бямбацогт, Д.Ганболд нарыг зургадугаар 22-ыг хүртэл цагдан хорихоор болжээ. Шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайхан 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус аваад байсан билээ.

Тэднийг шүүх хуралдааны танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу хуяглан авч явав.

Дэвсгэр мэдээлэл: Энэхүү эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт таван тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 
Дөрвөн жолоочоос Ковид-19 илэрлээ
Дөрвөн жолоочоос Ковид-19 илэрлээ
 
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.