Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Я.Ариунболд Канад Монголын парламентын найрамдлын бүлгийн уулзалтад оролцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд


Канадын Парламент дахь Канад, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн теле-уулзалт 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болов. Уулзалтыг Найрамдлын Бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанзи удирдаж, Канадын Парламентын Нийтийн танхимын дарга асан Жеф Реган, Сенатор Ёоха Мартин, Виктор О, Парламентын гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга Роб Олифант нарын гишүүд оролцлоо.

Энэхүү уулзалтад Элчин сайд Я.Ариунболд оролцож, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засгаа төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Канадын Хөгжлийн тусламжийн хүрээнд манай улсад шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд гаргаж худалдааг нэмэгдүүлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Үг хэлсэн гишүүд  хоёр орны хоорондын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх нөөц бололцоо байгааг тэмдэглээд хууль тогтоох байгууллагын болон бусад салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Гадаад хэргийн яам 

 

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийг амжилттай зохион байгуулж дуусжээ
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийг амжилттай зохион байгуулж дуусжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.