Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна.
Үүнээс:
- Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
- Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
- Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
- Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.