Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЦУГ: Өсвөр насныханд чиглэсэн “Чи ганцаараа биш” хүчирхийллийн эсрэг аяныг зохион байгуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 36 секунд

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, нуугдмал бэлгийн хүчирхийллийн илрүүлэлт, мэдээлэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой "Чи ганцаараа биш" нөлөөллийн ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү нөлөөллийн ажлаар өсвөр насны охидод:

  • Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн төрөл хэлбэрүүдийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,
  • Хэрвээ бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй бол заавал цагдаагийн байгууллагын 102, 107, хүүхдийн тусламжийн 108 дугаар болон ар гэр, асран хамгаалагч, нийгмийн ажилтанд мэдэгдэж тусламж хүсэх,
  • Эрсдэлтэй ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, мэдээлэл хийх, охидын дунд “Чи ганцаараа биш” санал хүсэлтийн хайрцаг аялуулж, бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээлэл цуглуулах, зэрэг ажил, арга хэмжээ зохион байгуулж, шаардлагатай мэдээлийг шалгаж, хууль, эрх зүйн тусламж үзүүлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 60 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Иймд өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн бэлгийн хүчирхийллийн хор уршиг, учир холбогдол, нуугдмал хүчирхийллийг илрүүлэх ажил, арга хэмжээ нь нуугдмал гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал юм.

Ч.Маралгоо, Ч.Мартаа нар дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ
Ч.Маралгоо, Ч.Мартаа нар дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ