Хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо энэ сарын 10-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулахаар товоо баталсан билээ.
АТГ-аас УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Түр хороо сонсголыг хойшлуулж буй талаараа мэдээллээ.
Учир нь Түр хорооны сонсголд яригдах зарим баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай бөгөөд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй хэмээн үзэж АТГ-аас сонсголыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Ташрамд мэдээлэхэд, сонсголд шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн нийт 114 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн байжээ.