Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжмийн зохиолч Рюичи Сакамото 71 насандаа таалал төгслөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Японы алдарт хөгжмийн зохиолч Рюичи Сакамото өнгөрөгч гуравдугаар сарын 28-н таалал төгсжээ. Түүний хувьд 10 насандаа өөрийн хөгжмийн зохиолыг бичиж сурсан байлаа. Токиогийн урлагийн их сургуульд суралцаж, 1978 онд Thousand Knives of Ryuichi Sakamoto нэртэй анхны цомгоо гаргах хүртлээ хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач, продюсер гэх мэт олон төрлийн ажлыг хийж ирсэн билээ.

1983 оны Merry Christmas Mr. Lawrence киноны хөгжмийг бичиж, тэр нь дэлхий даяар алдартай болж байв. The Last Emperor кинны хөгжмөөрөө тэр Оскарын шагнал хүртэж, The Revenant киноны хөгжмөөрөө 2015 онд Алтан бөмбөрцөг хүртсэн билээ.

2021 оны нэгдүгээр сард тэрээр хорт хавдартай болохоо олон нийтэд зарлаж байсан билээ. Японы хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг, сод туурвигч Рюичи Сакамото харамсалтайгаар биднийг 71 насандаа орхин одлоо.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад 72 мэргэжилтэн хамрагдаж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад 72 мэргэжилтэн хамрагдаж байна
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц