Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад 72 мэргэжилтэн хамрагдаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь удаагаа болж буй юм. Сургалт танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс тав дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Өмнө нь шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаагүй эрх зүйчид хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа, төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн 72 шинэ залуу боловсон хүчнийг хамруулж байгаагаараа онцлогтой аж.

Сургалтыг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Хоёр сарын хугацаанд шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалтыг хүргэнэ. Энэхүү сургалтыг амжилттай дүүргэснээр төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, шүүхийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин болоход өндөр ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус сургалтад нийт 315 эрх зүйчид хамрагдсанаас 283 суралцагч амжилттай төгсөж, 2023 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 180 сургалцагчид буюу 64 хувь нь шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байна.

Х.Болорчулуун: Тэрбум төгрөгөөс дээш зээл авах компанитай гэрээ байгуулна. Ингэснээр яг компаниуд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэнэ
Х.Болорчулуун: Тэрбум төгрөгөөс дээш зээл авах компанитай гэрээ байгуулна. Ингэснээр яг компаниуд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.