Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. Тэгвэл, “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа ба инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийсэн байна.
Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг дөрөвдүгээр сард дуусгахаар ажиллаж байгаа ба “Монголын төмөр зам” ТӨХК Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дуусгаж ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болжээ.
Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны арван хоёрдугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Б.Өнөдмөнх