УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Ипотекийн зээл гэж байхгүй боллоо. Яагаад хумигдаад байгаа юм бэ. Байшин барилга их баригдаж байна. Олон нийт авах сонирхол байна. Хөдөө орон нутагт ипотекийн зээл байхгүй. Тэгсэн хэрнээ Улаанбаатарын түгжрэл дундаа зээл олгоод байдаг" гэлээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Ипотекийн зээлийн хөтөлбөрт сүүлийн хоёр жил төв банк оролцоод явж байсан. Өнгөрөгч оны 12 дугаар сард ковидын хууль дуусгавар болсонтой холбоотойгоор Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөр дээр санхүүжилт хийхийг зогсоосон. Одоогоор арилжааны банкууд эргэн төлөлтийн хүрээнд санхүүжүүлээд явуулж байгаа. Энэ жилийн хувьд 400 орчим тэрбум төгрөгөөр эл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ жил орон нутагт шилжин суурьшсан болон орон нутагт амьдарч байгаа иргэдэд ипотекийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа. Төв банкны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтааж ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.