Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 108-д очсон хүүхэд зодуулсан эсэхийг шинжээч эмчийг томилон тогтооно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 13 секунд

Цахим орчинд нэгэн ээж хүүг нь 108 төвд аваачсан улмаар хүүхдийг зодож, биед нь гэмтэл учруулсан талаар мэдээлсэн байдаг. Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа 2023 оны гуравдугаар сарын 28-ны хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн. 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд 2 хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна" гэлээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр, Хүүгийн зураг 108 төвд хонуулаад гарах үеийн цагдаа, 108 төвийнхөн хамтарсан үзлэг хийж ар гэрт нь буюу аавд нь хүлээлгэж байгаа үеийн зураг учир 108 төвөөс гарсны дараа гэмтэл авсан байж болзошгүй байгаа аж.

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж зарим гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж зарим гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.