Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва хотод KFC кассчингүй ресторан нээхээр бэлдэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

"KFC" нь хүмүүс хоорондоо амьд харилцаа үүсгэхгүй байх гэсэн зарчимд тулгуурлан дэлхийн анхны "Ирээдүйн зоогийн газар" нээхээр бэлтгэж байна. Коронавирус гарсантай холбоотойгоор Москва хотод  KFC түргэн хоолны газруудыг кассчин болон уламжлалт кассын ширээ байхгүйгээр хэрэглэгчдэд үйлчилнэ хэмээн тус компаниас мэдэгджээ. Москва дахь “Бутырская” метроны буудлын ойролцоо байрлах салбар нь хэдийнээ бэлэн болсон бөгөөд зургадугаар сараас үйлчлүүлэгчдээ хүлээн авах боломжтой болжээ.

Аюулгүй байдлыг хангахын тулд ресторан дахь бэлэн мөнгөний эргэлтийг хамгийн бага хэмжээнд байлгахаар зохицуулж байна. Үйлчлүүлэгчид кассчинтай уламжлалт байдлаар харилцахгүйгээс гадна холбоо тогтоохгүй зөвхөн автомат хэрэглүүрт захиалга өгөх юм. Мөн биометрийн үнэмлэхний систем ашиглан төлбөр тооцоогоо хийнэ гэнэ. Гар утасны програм ашиглан захиалга өгөх боломжийг олгож байгаа бөгөөд рестораны гал тогооны хэсэг нь нээлттэй байх юм. Ингэснээр захиалга хэрхэн яаж үүсч, ямар шат дамжлагуудаар дамжиж буйг харах боломжтой. Эцэст нь тусгай робот гарыг ашиглан хэрэглэгчдэд захиалгыг нь хүргэх юм.

Түүнчлэн тус сүлжээ нь Оросын бусад байгууллагуудын нэгэн адилаар ресторан дахь коронавирусыний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуйн өндөр төвшний арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Тэр дундаа хүн хоорондын зайг бариулах зорилгоор тусгай тэмдэглэгээг хийхээс гадна зочид бүрийн дараа халдваргүйжүүлэлт хийх аж.  Орос дахь KFC сүлжээ хоолны газруудын тоо 930-аас давсан байна. 

Эх сурвалж:1prime.ru

Н.Золзаяа

 

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц