Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд


Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын иргэд, удирдлагууд УИХ-ын гишүүн С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж тус сумдын нутаг дэвсгэрт ураны ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН үйл ажиллагааг ШАЛГАХ хүсэлтийг 2020 оны 5 дугаар сард гаргасан билээ. 

Нутгийн иргэдийн гаргасан дээрх хүсэлт, санал гомдлын дагуу МХЕГ арга хэмжээ авлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын баг энэ долоо хоногт Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт ураны ашиглалтын 3 ширхэг лиценз эзэмшиж буй “Гурвансайхан” ХХК-д ажиллав. 

Эдгээр байцаагчид “Гурвансайхан” ХХК-ийг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож зөрчил дутагдал арилгах албан шаардлага хүргүүллээ. Энэхүү албан шаардлагын дагуу ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Гурвансайхан” ХХК зөрчил дутагдлаа арилгах, байгаль орчны менежмент, аюулгүй ажиллагааны талаар нутгийн иргэд, оршин суугчид, орон нутгийн засаг захиргаанд танилцуулах үүрэг хүлээлээ.

Ийнхүү Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын лиценз бүхий тус компанийн үйл ажиллагааг шалгаж өмнөх жилүүдэд удаа дараа тавьсан нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу төрийн холбогдох байгууллагууд арга хэмжээ авлаа.

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.