Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт эхлэв.
Шүүх хуралдаанаар Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан тул дээрх хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт товлон зарлалаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар