Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аялагч Ж.Золбаяраас 20 гр “Дельта-9 тетра гидро каннабинол“-ын агууламжтай ӨВС илэрсэн“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Аялагч, олон улс судлаач Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.

Энэ талаар ЦЕГ-аас "Шалгалтаар иргэн Ж.Золбаяр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетра гидро каннабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 20 гр бодисыг хууль бусаар олж аван, хадгалж байсныг илрүүлсэн. Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, тухайн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ.

Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд нарын хэрэгтнүүд бусдыг айлган сүрдүүлж  “Lexus 570” автомашиныг нь хууль бусаар шилжүүлэн авчээ
Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд нарын хэрэгтнүүд бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг нь хууль бусаар шилжүүлэн авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.