Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусний халдвар нь дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэн. Уг халдвараар 8.1 сая хүн өвчлөөд. Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо 8-10 хоногт нэг саяар нэмэгдэж байна. Нийт халдварын 75 гаруй хувь нь АНУ, Латин Америкийн орнууд, Ойрхи Дорнод болон Зүүн Азийн орнуудад бүртгэгдсэн.
Манай улстай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд хоногт 49-85 тохиолдлоор нэмэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 168 дуудлага, Шуурхай 119 апп-аар Швед, Япон, Солонгос, Бразилаас манай улсын иргэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан. Худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүс амны хааль зүүхгүй байна гэх гомдол мэдээлэл ирсэн.
Гадуур улиас модноос хөвөн хэлбэрт үрнүүд (унгарил) хийсч хүний ам, хамар, нүд рүү орох тохиолдол ихээр гарч байна. Энэ нь харшил сэдрээдэг, үүсгэдэг сөрөг талтай. Цаашид улиасны унгарил 14 хоног үргэлжилнэ. Тиймээс иргэд амны хаалтаа сайтар зүүхийг зөвлөж байна.
Амны хаалттай холбоотой судалгаа олон хийгдэж байгаа бөгөөд коронавирусний халдвараас амны хаалт нь 85 хувь, үүрний хамгаалалт 78 хувь сэргийлдэг нь тогтоогдсон” гэв.