Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“MGM.Casino” гэх нэртэй мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс аравдугаар сарын 21-ны хооронд цахим орчинд “MGM.Casino” гэх нэртэй мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, тус хэргийг Б, Х, О нар нь үйлдсэн бөгөөд тэд өмнө нь удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

Тиймээс тус этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Дээрх этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэхдээ 8 иргэний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны дансныг ашиглан, бооцооны мөнгөө авч хууль бус орлогоо нуун далдалдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон аж.

Улсын Дээд шүүх Б.Жагарын шинэ намаа бүртгүүлэх өргөдлийг нь дахин буцаалаа
Улсын Дээд шүүх Б.Жагарын шинэ намаа бүртгүүлэх өргөдлийг нь дахин буцаалаа
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.