Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд хамтарч, Хятад компанийн данснаас 10 сая төгрөг шилжүүлж авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

No description available.

Сүүлийн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлэх, заналхийлэх төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Ингэхдээ гэмт этгээдүүд нь айлган сүрдүүлэх зорилгодоо урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдийг оролцуулж, бүлэглэн үйлддэг болсон талаар албаныхан хэлж байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Олон овоот” өртөөнд байрлах газрыг "Шанг Гоу Зи" ХХК 60 сая төгрөгөөр түрээслэн ашиглаж байжээ. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 30 орчим хүн ирж айлган сүрдүүлж заналхийлэн тус компанийн данснаас 10 сая төгрөг шилжүүлж авсан байна. Эл гэмт хэргийг М.А нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож өнгөрөгч оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн аж.

Абилимп 2023 мэргэжлийн ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Абилимп 2023 мэргэжлийн ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ