Франц улсын Мэтц хотноо 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 иргэн оролцсоноос "Уран хатгамал"-ын төрөлд Ховд аймгаас оролцогч Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ.
Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм.
Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжлээр өрсөлдсөн юм.