Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байршуулах үүргээ биелүүлэхгүй байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн“ ажиллагааны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр "Засгийн газрын 352 дугаар тогтоолоор шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх журмыг баталсан. Энэ хүрээнд ЦХХХЯ энэ мэдээллүүдэд үнэлгээ хийж байгаа. Өнгөрөгч оны 12 дугаар сард төрийн бүх байгууллагууд руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох шаардлагыг хүргүүлсэн. Үнэлгээг 7 хоног бүр хийгээд явж байгаа. Гэтэл цахимжилт явж байна, иргэнд мэдээллийг ил тод байлгаж байна гэж ярьж байгаа мөртлөө яг үнэндээ 8 жилийн өмнө хуучирсан баримт тавьчихсан сайттай төрийн байгууллагууд хүртэл байна. Жишээлбэл, дундаж хэрэгжилт аймгуудад 43 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, хагас дутуу нээлттэй байна. Мэдээлэл ирүүлэх тухай албан бичигт 21 аймгаас 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Тиймээс мэдээллийг ил тод болгоход саад учирч байна. Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох үүргээ биелүүлэхгүй байна" гэлээ.

Н.Учрал: Shilengov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгоно
Н.Учрал: Shilengov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгоно
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.